6 дугаар зүйл. Шүүх шинжилгээ хийх үндэслэл

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Шүүх шинжилгээ хийх үндэслэл

6.1.Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна.

6.2.Хүн, хуулийн этгээдээс шинжээчийн дүгнэлтийн талаар шинжилгээний байгууллагад гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ хийх үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.