7 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх шийдвэр гаргах
7.1.Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана.
7.2.Шинжилгээ хийлгэх шийдвэрийг шинжилгээний төрөл тус бүрээр гаргана.
7.3.Шинжилгээ хийлгэх шийдвэрт дараах зүйлийг тусгана:
7.3.1.шинжилгээ хийлгэх үндэслэл;
7.3.2.шинжилгээний төрөл, хэлбэр;
7.3.3.энэ хуулийн 16.7-д заасан жишиг хугацааны хүрээнд тогтоосон шинжилгээ хийлгэх хугацаа;
7.3.4.шинжилгээ хийх байгууллагын нэр;
7.3.5.шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэр;
7.3.6.шинжээчид тавих асуулт;
7.3.7.хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээлэл.