8 дугаар зүйл. Шинжилгээ хийх этгээд
8.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ.
8.2.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна:
8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн;
8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч;
8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн;
8.2.4.мэргэжлийн байгууллага.
8.3.Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Тайлбар: -Энэ хуулийн 8.2.4-т заасан "мэргэжлийн байгууллага" гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно.