50 дугаар зүйл. Мэргэжилтний эрх, үүрэг

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Мэргэжилтний эрх, үүрэг

50.1.Мэргэжилтэн дараах эрхтэй:

50.1.1.өөрийн оролцож байгаа ажиллагаатай холбогдуулан асуулт тавих;

50.1.2.техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглах;

50.1.3.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах хүсэлт гаргах;

50.1.4.албан үүргийнхээ хувиар оролцсоноос бусад гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг авах;

50.1.5.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангуулах хүсэлт гаргах;

50.1.6.хуульд заасан бусад.

50.2.Мэргэжилтэн дараах үүрэгтэй:

50.2.1.эрх бүхий этгээдийн дуудсанаар хүрэлцэн ирж, өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан мэдүүлэг өгөх;

50.2.2.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлаар оролцогчийн асуултад хариулах, тайлбарлах;

50.2.3.өөрийн оролцсон мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг задруулахгүй байх;

50.2.4.хуульд заасан бусад.

ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.