52 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын туг, бэлгэ тэмдэг
52.1.Шинжилгээний байгууллага нь туг, бэлгэ тэмдэгтэй байна.
52.2.Шинжилгээний байгууллагын туг, бэлгэ тэмдгийн загвар болон хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
52.3.Шинжилгээний байгууллагын туг, бэлгэ тэмдэгтэй ижил загварын туг, бэлгэ тэмдгийг бусад хүн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно.