54 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын удирдлага
54.1.Шүүх шинжилгээний төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, дэд даргатай байна.
54.2.Шүүх шинжилгээний төв байгууллагын даргаар шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, мэргэжлийн болон удирдах ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
54.3.Шүүх шинжилгээний төв байгууллагын дарга шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
54.4.Энэ хуулийн 54.1-д заасан тэргүүн дэд дарга, дэд даргаар шинжилгээний байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, шинжилгээний аль нэг чиглэлээр ажилласан дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.