73 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлын баталгаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

73 дугаар зүйл. Шинжилгээний байгууллагын алба хаагчийн аюулгүй байдлын баталгаа

73.1.Шинжилгээний байгууллага нь алба хаагчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул занал учирсан, эсхүл учирч болзошгүй тохиолдолд тэдгээрийн аюулгүй байдлыг хамгаалуулна.

73.2.Шинжилгээний байгууллагын удирдлага шинжилгээ хийх үед шинжилгээний явц, шинжээч, шинжээчдийн багийн аюулгүй байдлыг хангана.

73.3.Шинжилгээний байгууллагын алба хаагч хэрэг, маргаанд шинжээчээр оролцсонтой холбогдуулан аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтийг шүүх, шүүгч прокурор, мөрдөгчид гаргаж болно.

73.4.Энэ хуулийн 73.3-т заасан хамгаалуулах арга хэмжээг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.