74 дугаар зүйл. Бусад баталгаа

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

74 дугаар зүйл. Бусад баталгаа

74.1.Засгийн газар шинжилгээний байгууллагын алба хаагчийг орон сууцаар хангах хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ.

74.2.Орон нутагт томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг шинжилгээний байгууллага хүлээнэ.

74.3.Шинжилгээний байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авна.

74.4.Шинжилгээний байгууллагын алба хаагчийн ажлын ачааллын жишиг нормативыг хууль зүйн болон нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.