19 дугаар зүйл. Түншлэлийн төслийн төлөвлөлт, урьдчилсан үнэлгээ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Түншлэлийн төслийн төлөвлөлт, урьдчилсан үнэлгээ

19.1.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл болон хувийн хэвшлээс энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн төслийг түншлэлээр хэрэгжүүлэх санал гаргах эрхтэй.

19.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг түншлэлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг урьдчилсан үнэлгээгээр тогтооно.

19.3.Энэ хуулийн 19.1-д заасан төслийн саналыг хүлээн авснаас хойш салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Түншлэлийн төв хамтран урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийж, дүгнэлтийг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

19.4.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах асуудлыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан цаглаврын дагуу хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.5.Энэ хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ хийгдээгүй төслийг түншлэлийн бүрэн шинжилгээнд хамруулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.