23 дугаар зүйл. Түншлэлийн төслийг урьдчилан зарлах

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Түншлэлийн төслийг урьдчилан зарлах

23.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зах зээлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор урьдчилсан үнэлгээ хийгдэж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсанаас хойш 12 хүртэлх сарын хугацаанд түншлэлийн төслүүдийг нийтэд урьдчилан зарлаж болно.

23.2.Түншлэлийн төслийг урьдчилан зарлах нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийг сонирхож байгаа олон нийтэд төслийн талаар мэдээлэл өгөх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах зорилготой байна.

23.3.Урьдчилан зарласан түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан урьдчилсан үнэлгээг зайлшгүй хийсэн байх ба энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн шинжилгээ хийгдээгүй байж болно.

23.4.Түншлэлийн төслийг урьдчилан зарласан нь тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэр гарсанд тооцохгүй бөгөөд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг хүлээхгүй.

23.5.Урьдчилан зарласан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь энэ хуулийн 22.1-д заасны дагуу тухайн төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн саналыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.

23.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Түншлэлийн төвтэй хамтран түншлэлийн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.