25 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах /Энэ зүйлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.Хувийн хэвшлийн түншлэгчийн шалгуур үзүүлэлтийг дараах баримт бичигт тусган сонгон шалгаруулалтын дагуу шалгаруулна: /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.1.түншлэлийн төслийн танилцуулга, төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолт, нийтийн зориулалттай дэд бүтцийн төслийн хувьд техник, эдийн засгийн үндэслэл, жишиг маягт, төсөл хэрэгжүүлэх төрийн түншлэгчийн талаарх мэдээлэл, тайлбар; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.2.хувийн хэвшлийн түншлэгчийн үзүүлэх үйлчилгээ, төрөөс үзүүлэх дэмжлэгийн тухай мэдээлэл; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14 нэмэлт өөрчлөн найруулсан./
25.1.3.төслийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн түншлэгчийн санхүү, удирдлага, хүний нөөцийн чадавх, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийх хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.4.түншлэлийн гэрээний нөхцөл; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.5.оролцогчид тавигдах шаардлага; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.6.сонгон шалгаруулах арга хэлбэр, аргачлал, оролцогчид өгөх заавар, баримт бичиг илгээх хэлбэр, хугацаа; /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.1.7.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл. /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.2.Энэ хуулийн 24.1-д заасан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.3.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд нээлттэй мэдээлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.4.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн төслийн саналыг үнэлж, хамгийн сайн нөхцөлтэй саналаас эхлэн дараалуулах байдлаар сонгон шалгаруулж, шаардлага хангасан болон хангаагүй оролцогчид мэдэгдэл хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.5.Ажлын хэсэг шаардлага хангасан оролцогчтой дарааллын дагуу гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, хувийн хэвшлийн түншлэгчийг шалгаруулна. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар мэдээлж, шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт авах хүсэлтийг хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг хүлээн авч, түншлэлийн гэрээ байгуулах талаар санал, дүгнэлт гаргаж, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 10 өдрийн дотор хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.8.Түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 26.5-д заасан шийдвэрийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчтэй гэрээ байгуулж, олон нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
25.9.Төслийн саналын баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл бүрдэл дутуу ирүүлсэн нь оролцогчийн төслийн саналыг буцаах үндэслэл болно. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./