29 дугаар зүйл. Түншлэлд оролцогч бусад этгээдийн чиг үүрэг

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Түншлэлд оролцогч бусад этгээдийн чиг үүрэг

29.1.Түншлэлийн төслийг санхүүжүүлэгч, эсвэл санхүүжүүлэхийг сонирхогч тал нь түншлэлийн төслийг санхүүжүүлэх, татан төвлөрүүлсэн зээлийн эргэн төлөлтийн үүрэгтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг энэ хууль болон түншлэлийн гэрээнд заасны дагуу хэрэгжүүлнэ.

29.2.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд оролцогч бусад талууд нь холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.