30 дугаар зүйл. Түншлэлийн эрсдэлийн удирдлага
30.1.Түншлэлийн түншлэгч талууд нь түншлэлээр хэрэгжүүлэх төслийн эрсдэлийг судалж тодорхойлох, хуваарилах, бууруулах болон хянах зорилгоор түншлэлийн төслийн эрсдэлийн удирдлагыг энэ хуулийн 7.2.4-т заасан аргачлалын дагуу хэрэгжүүлнэ.
30.2.Түншлэгч талуудын хооронд эрсдэлийг хуваарилах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн эрсдэлийг шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг түншлэлийн гэрээнд тусгана.
30.3.Эрсдэлийг хуваарилахад тухайн төслийн онцлогийг харгалзан үнэ болон чанарын харьцааг хадгалж, эрсдэлийг бага зардлаар илүү сайн шийдвэрлэх түншлэгч талд хуваарилах буюу эрсдэлийн хуваарилалтын зохистой байдлыг хангаж ажиллана.
30.4.Түншлэлийн төслийн онцлогоос хамаарч эрсдэлийн шинжилгээнд үндэслэн эрсдэлийг хувийн хэвшлийн түншлэгчид, эсхүл төрийн түншлэгчид, зарим хэсгийг хэрэглэгчдэд болон даатгалын компанид хуваарилж болно.