31 дугаар зүйл. Засгийн газрын баталгаа

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Засгийн газрын баталгаа

31.1.Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд дараах баталгааг гаргаж болно:

31.1.1.түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа;

31.1.2.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан баталгааг гаргах, үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгчтэй холбогдох гэрээ байгуулах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.

31.3.Энэ хуулийн 31.1-д заасан баталгаа нь Засгийн газрын өрийн баталгаанд хамаарахгүй бөгөөд уг баталгааг гаргах, гэрээ байгуулахтай холбогдсон асуудлыг энэ хуулийн 7.2.5-д заасан журмын дагуу зохицуулна.

31.4.Энэ хуульд заасан төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлд Засгийн газраас өрийн баталгаа гаргах тохиолдолд хувийн хэвшлийн түншлэгчид Засгийн газрын өрийн баталгааг Өрийн удирдлагын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн гаргаж болно.

31.5.Энэ хуулийн 31.4-т зааснаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.