32 дугаар зүйл. Төрөөс үзүүлэх дэмжлэг
32.1.Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын шийдвэрээр түншлэлийн гэрээний хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчид дараах дэмжлэгийг үзүүлж болно: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
32.1.1.Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхээр хангах;
32.1.2.төрийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр хангах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг ашиглах эрх олгох;
32.1.3.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
32.1.4.түншлэлийн гэрээнд зааснаар төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг төсвөөс санхүүжүүлэх;
32.1.5.шаардлагатай тохиолдолд түншлэлийн зүйлийг даатгалд хамруулах;
32.1.6.түншлэлийн төслөөр бий болгохоос бусад төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээгээр хангах;
32.1.7.хуульд заасан бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэх.
32.2.Төрийн түншлэгч түншлэлийн гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийн онцгой эрхийг тодорхой нөхцөл, хугацаатайгаар шилжүүлж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
32.3.Түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвөөс санхүүжүүлэх нийт дүн нь төслийн нийт зардлаас хэтэрч болохгүй.
32.4.Түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжинэ.
ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ