41 дугаар зүйл. Төсөл хэрэгжих газрын эрхийн асуудал

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Төсөл хэрэгжих газрын эрхийн асуудал

41.1.Хувийн хэвшлийн түншлэгч төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах эрхийг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эдэлнэ.

41.2.Түншлэлийн гэрээнд төсөл хэрэгжих газрын эрх, түүнийг шилжүүлэх асуудлыг нарийвчлан тусгах бөгөөд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарахаас өмнө төслийг хэрэгжүүлэх газрын боломжит байдлыг судалж, шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжүүлэх газрыг солих буюу эргүүлэн авах эсэхийг шийдвэрлэсэн байна.

41.3.Төрийн түншлэгч төсөл хэрэгжүүлэх газартай холбоотой дараах үүргийг хүлээнэ:

41.3.1.төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг холбогдох хуульд заасны дагуу нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, шаардлагатай тохиолдолд худалдан авах;

41.3.2.төрийн өмчийн газрыг тодорхой болзол, гэрээний дагуу хувийн хэвшлийн түншлэлд ашиглуулах;

41.3.3.хувийн хэвшлийн түншлэгчийг гуравдагч этгээдийн эзэмшил газарт нэвтрэх, дамжин өнгөрөх, эзэмшил газар дээр ажил, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжоор хангах;

41.3.4.төсөл хэрэгжүүлэх газрын нийтийн эзэмшлийн газарт түр хугацаанд сервитут тогтоох;

41.3.5.хувийн хэвшлийн түншлэгч газрыг түншлэлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад саад учруулахгүй байх, тухайн газар дээр ажил, үйлчилгээгээ явуулах нөхцөл, боломжоор хангах;

41.3.6.төсөл хэрэгжүүлэх газрын эзэмших, ашиглах эрхийг төрийн бусад байгууллагаас хууль бусаар хураан авахгүй байх.

41.4.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн газрыг төслийн хамрах хүрээнээс гадуур нэмэлт ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд хэсэгчлэн түрээслэх, шилжүүлэн ашиглахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.