45 дугаар зүйл. Хэрэглэгчийн төлбөрийг тогтоох
45.1.Түншлэлийн гэрээ болон түүний хавсралт баримт бичгүүдэд тухайн төслийн онцлогоос хамаарч хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг хэрхэн тогтоох, энэ талаарх түншлэлийн талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой тусгах бөгөөд хэрэглэгчийн төлбөрийн хэмжээ тогтоосон шийдвэр нь нийтэд ил тод байна.
45.2.Төрийн түншлэгч нь тухайн төслийн онцлогоос хамаарч хувийн хэвшлийн түншлэгчтэй урт хугацаанд, тогтвортой байдлыг хангаж ажиллах зорилгоор түншлэлийн гэрээнд тусгах хэрэглэгчийн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож энэ хуулийн 7.1.7-д заасны дагуу шийдвэрлүүлж болно.
45.3.Төрийн түншлэгч нь төслийн онцлогт нийцүүлэн хэрэглэгчийн төлбөр, хураамж, тарифын хэмжээг тогтоох аргачлалыг өгөөжийн түвшин тооцох болон үнийн хязгаарлалтын, эсхүл энэ хоёрын холимог аргын хүрээнд боловсруулж, түншлэлийн гэрээнд тусгана.
45.4.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн гэрээгээр тогтоосон төлбөр, хураамж, тарифын хэмжээний хязгаарлалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
45.5.Хэрэглэгчийн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд тогтоохдоо нийтэд ил тод мэдээлж, хэрэгжүүлнэ.