47 дугаар зүйл. Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалт

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалт

47.1.Түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг хүлээн авах, ашиглахтай холбогдсон харилцааг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

47.2.Түншлэлийн төслийн нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглалтад оруулах, турших, ашиглах, засвар үйлчилгээ болон аюулгүй байдал, чанар, стандарттай холбоотой асуудлыг түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

47.3.Нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламжийн ашиглалтад төрийн түншлэгч болон тухайн салбарын мэргэжлийн байгууллага хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

47.4.Түншлэлийн гэрээнд нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн төслийн ашиглалттай холбоотой дараах асуудлыг тусгана:

47.4.1.хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан үйлчилгээний төрлийг өөрчлөх нөхцөл;

47.4.2.үйлчилгээний тасралтгүй, хүртээмжтэй байдлыг хангах шаардлага;

47.4.3.бүх үйлчлүүлэгчдэд ижил тэгш нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх.

47.5.Хувийн хэвшлийн түншлэгчийн хариуцаж байгаа нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн сүлжээнд бусад хэрэглэгч холбогдоход хязгаарлалт тогтоохыг хориглоно.

47.6.Төрийн түншлэгчийн зөвшөөрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь нийтийн зориулалттай дэд бүтцийн болон барилга байгууламжийн ашиглалтын дүрэм тогтоох, мөрдүүлэх эрхтэй.

47.7.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ тухайн дэд бүтэц, төрийн үйлчилгээнд үр дүнгийн үзүүлэлтийг хангаж ажиллах үүрэгтэй.

Тайлбар: "Үр дүнгийн үзүүлэлт" гэж түншлэлийн төслийн хүрээнд үзүүлэх үйлчилгээ, стандарт болон шаардлагыг ойлгоно.

47.8.Хувийн хэвшлийн түншлэгч нь техникийн аюулгүй байдал болон түншлэлийн гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас гарсан аливаа хохирлыг бие даан хариуцаж, өөрийн хөрөнгөөр барагдуулах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.