48 дугаар зүйл. Түншлэлийн гэрээ дуусгавар болоход санхүүжилт болон эрх шилжүүлэх асуудал

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Түншлэлийн гэрээ дуусгавар болоход санхүүжилт болон эрх шилжүүлэх асуудал

48.1.Түншлэлийн гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн хүрээнд эзэмшиж, ашиглаж байсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, инноваци, ноу-хау, оюуны өмч, техникийн бичиг баримт, төслийн үйл ажиллагаатай холбоотой эрхийг төрийн түншлэгчид шилжүүлэн өгнө.

48.2.Энэ хуулийн 48.1-д заасан ажиллагааг түншлэлийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хамтарсан ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд хамтарсан ажлын хэсгийг түншлэл болон тухайн төслийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулна.

48.3.Түншлэлийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой түншлэгч талууд болон санхүүжүүлэгч талын хүлээх санхүүгийн эрх, үүргийг түншлэлийн гэрээнд тодорхойлох бөгөөд хөрөнгө оруулалт, өр төлбөр, нөхөх олговор, нэмэлт санхүүжилт, зардлын хэтрэлт, санхүүгийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байна.

48.4.Энэ хуульд зааснаар гэрээ цуцалсантай холбогдуулан төслийн нэмэлт хөрөнгө оруулалт болон төслийг дахин эхлүүлэх эсэх, гуравдагч этгээдэд түншлэлийн эрх, үүргийг шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /

48.5.Түншлэлийн гэрээнд уг гэрээ дуусгавар болох, эрх шилжүүлэхтэй холбогдсон дараах асуудлыг тусгана:

48.5.1.төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө шилжүүлэх журам;

48.5.2.нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийг ажиллуулахад шаардлагатай технологи шилжүүлэх нөхцөл болон процесс;

48.5.3.төрийн түншлэгч этгээд, эсхүл үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээг хариуцах эрх шилжүүлэн авсан хувийн хэвшлийн шинэ түншлэгчийн ажилтнуудын сургалт;

48.5.4.сэлбэг хэрэгслийн хангалт зэрэг төрийн түншлэгч, эсхүл үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах дараагийн түншид эрх шилжүүлснээс хойш тодорхой хугацаанд үргэлжлүүлэн үзүүлэх үйлчилгээний нөхцөл.

ТҮНШЛЭЛИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭХ САН, ТҮНШЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ТАЙЛАГНАЛТ, ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.