49 дугаар зүйл. Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан, түүний удирдлага
49.1.Энэ хуульд заасан түншлэлийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, төслийн бэлтгэл ажиллагаа, судалгаа шинжилгээ, сонгон шалгаруулалт явуулах, зөвлөх үйлчилгээний зардал болон түншлэлийн төвийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зорилгоор Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан /цаашид "Сан" гэх/-г Засгийн газрын шийдвэрээр байгуулж болно.
49.2.Сангийн удирдлагыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
49.3.Санг удирдах, түүний хөрөнгийг захиран зарцуулах, эх үүсвэрийг бүрдүүлэх болон зарцуулалтад хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ.