53 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгчийн санхүүгийн тайлан
53.1.Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, Аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэнэ.
53.2.Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1-д заасан тохирох стандартыг мөрдөх бөгөөд төсөлтэй холбоотой нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоог гаргаж, төрийн түншлэгч этгээд шалгахад бэлэн байлгана.
53.3.Хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани нь аудитлагдсан санхүүгийн тайлан, холбогдох бусад мэдээллийг санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор түншлэлийн төв болон төрийн түншлэгчид хүргүүлнэ.