54 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хяналт

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хяналт

54.1.Түншлэлийн гэрээний биелэлтэд төрийн түншлэгч этгээд болох төсөл хэрэгжүүлэх салбарын төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, уг гэрээний биелэлтийн талаар холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллах үүрэгтэй.

54.2.Түншлэлийн гэрээ, түүний биелэлт энэ хуульд заасан нөхцөл шаардлагад нийцэж байгаа эсэх талаар түншлэгч талууд Засгийн газарт, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухай бүр танилцуулах ба төслийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэх, тайлагнах замаар хамтарч ажиллана. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./

54.3.Энэ хуулийн 55.3-д заасны дагуу Төрийн аудитын төв байгууллага түншлэлийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайланг Засгийн газарт, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.