55 дугаар зүйл. Түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ
55.1.Төрийн түншлэгч түншлэлийн явцад хяналт тавьж, төслийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээг гэрээнд заасны дагуу тухай бүр гүйцэтгэнтүншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
55.3.Төрийн аудитын төв байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түншлэлийн төслийн төлөвлөлт, хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, түншлэлийн төслийн хэрэгжилт болон гэрээний биелэлтэд аудит хийнэ.
55.4.Төрийн түншлэгч нь төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хөндлөнгийн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулан ажиллуулж болох ба тус байгууллага нь хяналт, үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
БУСАД ЗҮЙЛ