15 дугаар зүйл. Албан бус боловсролын хөтөлбөр, агуулга
15.1.Албан бус боловсролын агуулга нь иргэний хэрэгцээнд нийцсэн, нээлттэй байх ба сургалтын зохион байгуулалт нь уян хатан байна.
15.2.Ерөнхий боловсролын агуулгыг нөхөн эзэмшүүлэхэд албан боловсролын сургалтын хөтөлбөрийг баримтална.
15.3.Албан бус боловсролын сургалтыг энэ хуулийн 17.6-д заасан байгууллага бүртгэж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлнэ.