16 дугаар зүйл. Боловсролын стандарт
16.1.Боловсролын стандартаар сургалтын орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, багшийн ажил мэргэжлийн чадамж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно.
16.2.Боловсролын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.
16.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байр, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дадлага сургалтад хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд шаардагдах тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчинд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасан холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөнө.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА, ТЭДГЭЭРИЙН АНГИЛАЛ