23 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо
23.1.Боловсролын удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үндэсний зөвлөл, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, боловсролын байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, боловсролын сургалтын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
23.2.Боловсролын сургалтын байгууллагын удирдлага нь тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага болон өөрийн удирдлага байна.
23.3.Боловсролын үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд Мэргэжлийн зөвлөл, Судалгааны ёс зүйн дэд хороо, ажлын албатай байна. Ажлын албаны даргын чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлнэ.
23.4.Энэ хуулийн 23.3-т заасан Боловсролын үндэсний зөвлөл нь боловсролын бодлого, хэрэгжилт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж чиглэл гаргах, боловсролын сургалтын байгууллагын сургалтын үйл ажиллагаа, судалгааны тохирц, бүтээлийн хулгайгаас сэргийлэх, багш, судлаач, эрдэмтэн, төрийн бус байгууллага, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо, тэдгээрийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
23.5.Энэ хуулийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Мэргэжлийн зөвлөлд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг энэ хуулийн 23.3-т заасан ажлын алба хэрэгжүүлнэ.