25.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.боловсролын хөтөлбөр, норм, нормативын хэрэгжилт, боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах;
25.1.2.гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншил зааж сургахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
25.1.3.тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг тодорхойлох аргачлал, жагсаалтыг таван жил тутам шинэчлэн боловсруулж батлуулах;
25.1.4.иргэнд боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, боловсрол, мэргэжлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
25.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.