27 дугаар зүйл. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

27.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1.сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангах, төлөвлөгөө хэрэгжүүлэх;

27.1.2.багш, ажилтны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх;

27.1.3.аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;

27.1.4.боловсролын болон сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах;

27.1.5.улсын олимпиад, мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам, ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам баталж мөрдүүлэх;

27.1.6.боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх мэдээ, тайлан, статистикийг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох хуульд заасны дагуу мэдээлэх;

27.1.7.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох, хэлбэр өөрчлөх тохиолдолд сургалтын тасралтгүй байдлыг хангах хариу арга хэмжээ авах нэгдсэн зохицуулалт хийх;

27.1.8.энэ хуулийн 14.6-д заасан төвд дэмжлэг үзүүлэх журмыг батлах;

27.1.9.сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгслийн жагсаалт батлах;

27.1.10.аймаг, нийслэлийн насан туршийн суралцахуйн төвийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;

27.1.11.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч боловсрол эзэмшихэд ашиглах ном, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлагыг батлах;

27.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.