36 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, тайлагналт
36.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
36.2.Энэ хуулийн 36.1-д заасан бодлого, төлөвлөлтөд үндэслэн аймаг, нийслэл нь боловсролыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
36.3.Боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 26.1.1-д заасан норм, нормативд нийцсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.
36.4.Энэ хуулийн 36.1, 36.2, 36.3-т заасан этгээд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт болон нөөцийг хуваарилах, сургалтын байгууллага байгуулах, бүтэц, хамран сургах тойрог тогтооход хүн амын нягтаршил, суурьшил, дэд бүтэц, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулсан газар зүйн мэдээллийн системд тулгуурласан төлөвлөлтийг хэрэгжүүлнэ.