37 дугаар зүйл. Боловсролын санхүүжилт

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Боловсролын санхүүжилт

37.1.Боловсролын санхүүжилт нь улс, орон нутгийн төсөв, сургалтын төлбөр, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагаас дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, тусламж, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ.

37.2.Боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагааны онцлогоос хамаарч дараах нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй байна:

37.2.1.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд холбогдох хуулиар зөвшөөрсөн төлбөр, хандив, тусламж;

37.2.2.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад улсын төсөв, сургалтын төлбөр, эндаументын сан болон эрдэм шинжилгээ, инновацын төсөлт ажлын санхүүжилт;

37.2.3.цэрэг, цагдаагийн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төсвөөс санхүүжүүлсэн зардал, эрдэм шинжилгээний төсөлт ажлын санхүүжилт;

37.2.4.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, хувьсах зардал, сургалтын төлбөр, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрийн санхүүжилт;

37.2.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид олгох сургалтын шууд өртөгт суурилсан зардлын санхүүжилтийн хэмжээг байршил, сургалтын төлбөрийн хэмжээтэй уялдуулан Засгийн газар тогтоох бөгөөд санхүүжилт авах суралцагчийн тоогоор олгох.

37.3.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага улсын төсөв, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжнэ.

37.4.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн сургалтын орчин, үйл ажиллагааг дэмжсэн туслах аж ахуйтай байж болох бөгөөд түүнээс олсон орлогоо зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч хэрэгжүүлнэ.

37.5.Боловсролын сургалтын байгууллага энэ хуулийн 37.1, 37.4-т заасан өөрийн орлого бүрдүүлсэн нь төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

37.6.Боловсролын сургалтын байгууллага сургууль хөгжүүлэх сантай байж болох бөгөөд сангийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.