13 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг

13.1.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:

13.1.1.судалгааны ажилд оролцох, бусад сургуулийн суралцагч, багштай хамтран судалгаа хийх;

13.1.2.бүтээлээ хэвлүүлэх;

13.1.3.докторантаар суралцах хугацаандаа бакалаврын хөтөлбөрөөр суралцагчдад хичээл заах;

13.1.4.дадлага хийх;

13.1.5.инновац, шинэ мэдлэгийг хөгжүүлэх;

13.1.6.хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгох;

13.1.7.улиралд судлах багц цагийг сонгож, суралцах хугацааг төлөвлөх;

13.1.8.ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцах, багц цагийг дүйцүүлэх;

13.1.9.хуульд заасан бусад.

13.2.Суралцагч нь дараах үүрэгтэй:

13.2.1.хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмших, бие даан суралцах;

13.2.2.сургуулийн дотоод дүрэм, журмыг мөрдөх;

13.2.3.сургалтын төлбөрийг гэрээний дагуу төлөх;

13.2.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.