14 дугаар зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа
14.1.Суралцагч нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
14.1.1.стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хичээлийн байр, лаборатори, номын сан, нийтийн хоол, биеийн тамирын заал, талбайгаар үйлчлүүлэх;
14.1.2.сургалтын зээл авах;
14.1.3.суралцагчийн тэтгэлэгт хамрагдах;
14.1.4.хууль тогтоомжид заасан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх;
14.1.5.хуульд заасан бусад.