16 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг
16.1.Багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрхтэй:
16.1.1.эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл авах;
16.1.2.бүтээлийн чөлөө авах;
16.1.3.зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
16.1.4.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, технологи, инновацын бүтээгдэхүүн, оюуны өмчөө хамгаалуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах.
16.2.Багш нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах үүрэгтэй:
16.2.1.мэргэжлээрээ нийгэмд үйлчлэх, соён гэгээрүүлэх, сурталчлах ажилд оролцох;
16.2.2.байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр чанарын баталгаажуулалт, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтад оролцох;
16.2.3.судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх.