17 дугаар зүйл. Багшийн нийгмийн баталгаа
17.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нь дараах нийгмийн баталгаагаар хангагдана:
17.1.1.өөрийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд байгуулагдсан гарааны компанийн инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогоос хувь, ногдол ашиг хүртэх;
17.1.2.мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг авах;
17.1.3.судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, орчин, нөхцөлөөр хангагдах.
17.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тухайн ажиллаж байгаа байгууллагаас дараах дэмжлэгийг үзүүлж болно:
17.2.1.орон нутаг дахь төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтанд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг 5 жил тутамд нэг удаа олгох;
17.2.2.дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшид Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16.1.2-т заасан тэтгэмж олгох.
17.3.Энэ хуулийн 17.2.1, 17.2.2-т заасан дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг тухайн сургалтын байгууллагын дотоод журмаар зохицуулна.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АГУУЛГА