18 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт

18.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлнэ.

18.2.Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч тухайн мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэхэд энэ хуулийн 18.1 дэх хэсэг хамаарахгүй.

18.3.Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22, энэ хуулийн 18.8-д заасан үнэлгээ, элсэлтийн шалгалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.4.Дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэгчийн элсэлтийн шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ижил хэмжээгээр тогтооно.

18.5.Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэхэд өмнөх босго оноог бууруулахгүйгээр тогтооно.

18.6.Дээд боловсролын сургалтын байгууллага мэргэжил эзэмшихэд шаардагдах мэдлэг, ур чадварыг харгалзан элсэлтийн нэмэлт шалгалт зохион байгуулж болно.

18.7.Ахисан түвшний сургалтад элсэгч, суралцагчид тавих шаардлага, элсэлтийн шалгалтыг сургуулийн дотоод журмаар зохицуулна.

18.8.Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, үнэлгээний арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.