23 дугаар зүйл. Судалгааны ёс зүй

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-05-16

23.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагчийн эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглахтай холбогдох үйл ажиллагааг Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан хариуцна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.Судалгааны ажлын хуулбарлалтыг шалгах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

23.3.Дээд боловсролын судалгааны ёс зүйг Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Судалгааны ёс зүйн дэд хороо хариуцна.

23.4.Энэ хуулийн 23.3-т заасан дэд хороо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

23.4.1.судалгааны ажилд оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрчихгүй байх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх журам, заавар, зөвлөмж боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

23.4.2.судлаачийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан хэлэлцэх, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.