24 дугаар зүйл. Дээд боловсролын удирдлага

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Дээд боловсролын удирдлага

24.1.Дээд боловсролын удирдлага нь Боловсролын ерөнхий хуулийн 23.1-д заасан байгууллагаас бүрдэнэ.

24.2.Дээд боловсролын удирдлага нь Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

24.2.1.төрийн захиргааны бусад байгууллагатай тухайн салбарт мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хамтран ажиллах;

24.2.2.төрийн захиргааны бусад байгууллага болон дотоод, гадаадын байгууллага, иргэнтэй санхүүгийн дэмжлэг олгох, суралцагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах;

24.2.3.судлаачид эрдмийн зэрэг, цол олгох нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох.

24.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх харьяа нэгжтэй байж болно.

24.4.Энэ хуулийн 24.3-т заасан нэгжийг Засгийн газар байгуулж, бүтэц, ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.