25 дугаар зүйл. Дээд боловсролын зөвлөл
25.1.Дээд боловсролын салбарт Боловсролын ерөнхий хуулийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөл нь Дээд боловсролын зөвлөл байна.
25.2.Дээд боловсролын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь дээд боловсролын удирдлага, зохион байгуулалт, сургалт, судалгааны үйл ажиллагаа, үр дүнг хэлэлцэх, санал, зөвлөмж гаргах, оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага байна.
25.3.Зөвлөл нь төрийн, дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгж, оюутны төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэй байна.
25.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Боловсролын ерөнхий хуулийн 23.5-д заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.