26 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл

26.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.

26.2.Удирдах зөвлөл нь эцсийн өмчлөгч буюу үүсгэн байгуулагч, тухайн сургуулийн багш, суралцагч, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

26.3.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна.

26.4.Удирдах зөвлөл нь энэ хуулийн 26.8-д заасан нийтлэг дүрэмд нийцүүлэн өөрийн дүрмийг батална.

26.5.Төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн энэ хуулийн 26.3-т заасан төлөөллийн оролцоог хангасан байна.

26.6.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага дундын Удирдах зөвлөл байгуулж болно. Энэ тохиолдолд энэ хуулийн 26.3-т заасан төлөөллийг оролцуулсан байна.

26.7.Энэ хуулийн 26.6-д заасан Удирдах зөвлөл байгуулах тохиолдолд зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.

26.8.Энэ хуулийн 26.1-д заасан Удирдах зөвлөлийн даргыг сонгох, гишүүнээр ажиллах, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох, дарга, гишүүнийг эгүүлэн татахтай холбогдсон харилцааг зохицуулах нийтлэг дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.