28 дугаар зүйл. Эрдмийн зөвлөл
28.1.Эрдмийн зөвлөл нь 21-ээс доошгүй гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүнээр эрдмийн зэрэг, цолтой багшийг үндсэн орон тооны нийт багш нарын төлөөллөөс сонгоно.
28.2.Эрдмийн зөвлөл нь доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.2.1.сургалт, судалгааны чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх, дүгнэлт гаргах;
28.2.2.дэд профессор, профессор, хүндэт цол олгох;
28.2.3.судалгааны төсөл болон ахисан түвшний сургалт судалгааны үр дүнг хэлэлцэх, дүгнэх.
28.3.Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журмаар зохицуулна.
28.4.Эрдмийн зөвлөл нь сургалт, эрдэм шинжилгээний бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.