29 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага
29.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага нь дээд сургууль, коллежид захирал /цаашид "захирал" гэх/, их сургуульд ректор /цаашид "ректор" гэх/ байна.
29.2.Захирал, ректорыг гэрээний биелэлт, үр дүнд үндэслэн нэг удаа улируулан томилж болно.
29.3.Цэрэг, цагдаагийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг хууль зүй, дотоод хэргийн болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.
29.4.Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.