30 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг
30.1.Гүйцэтгэх удирдлага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
30.1.1.дээд боловсролын сургалтын байгууллагыг улсын хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрийг санаачлан Удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах;
30.1.2.гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах;
30.1.3.байгууллагын стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний хэрэгжилтийн чанар, үр дүнг бүрэн хариуцах;
30.1.4.санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, санхүү, төсвийг үр дүнтэй төлөвлөж зарцуулах;
30.1.5.сургуулийн хөгжлийг дэмжихэд үр нөлөөтэй, хөгжихүйн болон чадахуйн /мерит/ зарчмыг хангасан засаглал, менежментийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх;
30.1.6.хүний нөөцийг чадавхжуулах, өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтнийг татан ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах;
30.1.7.дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
30.1.8.багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан болон бусад ажилтны орон тоо, цалингийн сүлжээг баталж, сонгон шалгаруулалтыг чадахуйн /мерит/ болон хөгжихүйн зарчимд үндэслэн явуулж, томилох;
30.1.9.гүйцэтгэх удирдлагын чиг үүрэгтэй холбогдсон бусад харилцааг сургуулийн дүрмээр зохицуулна.