18 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-17

18.1.Эцэг, эх, асран, хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулахад санал өгөх эрхтэй.

18.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Боловсролын ерөнхий хуулийн 40.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

18.2.1.хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагааг дэмжих;

18.2.2.ур чадварын уралдаан, тэмцээнд дэмжлэг үзүүлэх;

18.2.3.хүүхдээ гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;

18.2.4.хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх;

18.2.5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.