10 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сан
10.1.Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна:
10.1.1.тэтгэврийн даатгалын сан;
10.1.2.тэтгэмжийн даатгалын сан;
10.1.3.ажилгүйдлийн даатгалын сан;
10.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан;
10.1.5.эрүүл мэндийн даатгалын сан.
10.2.Нийгмийн даатгалын сан тус бүр банканд данстай байна.