9 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах сонголт хийх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах сонголт хийх

9.1.Даатгуулагч нийгмийн даатгалын сангаас хоёр ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр тогтоолгон авах эрх зэрэг үүсвэл өөрт таатай нөхцөлтэй нэг төрлийн тэтгэврийг нэг удаа сонгоно.

9.2.Даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хоёр тэтгэвэр авах эрх үүсэхээр бол шимтгэл төлсөн болон цэргийн алба хаасан хугацааг нэгтгэн тооцож, нэг тэтгэвэр тогтооно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.