8 дугаар зүйл. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ
8.1.Энэ хуулийн 7.7-д заасан хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээг нийгмийн даатгалын байгууллагатай байгуулна.
8.2.Даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, шимтгэл төлөх хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулсан журам болон сайн дураар даатгуулах гэрээний загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.3.Сайн дураар даатгуулах гэрээг цахимаар байгуулж болно.