11 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого
11.1.Нийгмийн даатгалын сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
11.1.2.ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
11.1.3.төрөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл;
11.1.4.сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулсны орлого;
11.1.5.нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль;
11.1.6.улсын төсвөөс олгох хөрөнгө;
11.1.7.хуульд заасан бусад эх үүсвэр.