12 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн зарлага
12.1.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
12.1.1.тэтгэвэр, тэтгэмж олгох;
12.1.2.даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
12.1.3.банкны тэтгэвэр олгосон үйлчилгээний хөлс;
12.1.4.энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн гишүүний урамшуулал, үйл ажиллагааны зардал;
12.1.5.нийгмийн даатгалын сангаас төлөх шимтгэлийн төлбөр;
12.1.6.энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх.
12.2.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, нэгтгэх, зориулалтын бусаар ашиглахыг хориглоно.
12.3.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын холбогдох дансанд сар бүр төвлөрүүлнэ.
12.4.Энэ хуулийн 12.3-т заасан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хугацаа, хяналт тавих журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.