14 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын төсөв боловсруулах, батлах
14.1.Нийгмийн даатгалын сангийн төсвийг Төсвийн тухай хуулийн 8.4-т заасан цаглаврын дагуу боловсруулна.
14.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
14.3.Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
14.4.Нийгмийн даатгалын хууль тогтоомжид зааснаар улсын төсвөөс олгох болон 1995 оноос өмнө тогтоосон тэтгэвэрт зарцуулах хөрөнгө, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийг жил бүрийн улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөвт тусган батална.
14.5.Энэ хуулийн 11.1.6-д заасан хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 10 хоногт багтаан зохих санд шилжүүлнэ.