15 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэл
15.1.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын болон үндэсний стандартын дагуу аккруэл сууриар хөтөлнө.
15.2.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар, түүнийг хөтлөх аргачлалыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
15.3.Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, тэдгээрийг хэвлүүлэх, үнэ тогтоох, зарцуулах, тайлагнах журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
15.4.Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сан тус бүрд төлсөн шимтгэл, тэтгэвэр, тэтгэмж, даатгуулагчийн эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр бүртгэнэ.